Шинэ мэдээ

Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:26   |   0Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:02   |   0"Армия-2019" чуулга уулзалтын үеэр 350 сая ам.долларын гэрээ байгуулна6 сар 28. 9:31   |   0Венесуэлийн компани АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ6 сар 27. 14:57   |   0МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 11:53   |   1Европчууд хэт халах үзэгдлийг даван туулахад бэлтгэж байна6 сар 27. 10:43   |   0Нефтийн үнэ 66 ам.доллароос давжээ6 сар 27. 10:30   |   2“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана6 сар 26. 12:00   |   02019 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудал хэлэлцэнэ6 сар 26. 10:52   |   0“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Мексикт байж магадгүйг анхааруулжээ6 сар 25. 15:25   |   0Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 14:08   |   0Ираны Гадаад хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна6 сар 25. 12:51   |   0Индонезын эрэгт хүчтэй газар хөдөлжээ6 сар 25. 10:28   |   0“Walmart” хулгайг илрүүлдэг хиймэл оюун ухаан ашиглаж байна6 сар 25. 10:23   |   0Форд шинэ загварын машинаа танилцууллаа6 сар 24. 11:51   |   2Истанбул хотын даргын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулжээ6 сар 24. 11:47   |   0Ким Жөн Ун АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авжээ6 сар 24. 10:35   |   0Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ6 сар 22. 12:52   |   2Нефтийн үнэ өсжээ6 сар 22. 12:50   |   1Хонконгчууд дахин жагсаж байна6 сар 21. 14:37   |   0ӨАБНУ-д аж үйлдвэрийн шинэ хот байгуулахыг санал болгожээ6 сар 21. 14:07   |   0АНУ-ын тагнуулын дроныг устгажээ6 сар 21. 10:54   |   0Франц, Японы удирдагчид “Renault-Nissan” холбооны талаар хэлэлцэнэ6 сар 21. 10:54   |   0Японд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригложээ6 сар 20. 11:15   |   2Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ6 сар 20. 11:14   |   0ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 11:04   |   1ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ6 сар 19. 13:05   |   2М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 11:09   |   0Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 11:02   |   1Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 13:53   |   0

“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана

/6-р сарын 26/  -  12 цаг 00 минут

Японы сансар судлалын “Hayabusa-2” төхөөрөмж ирэх сард Рюгү бага гараг дээр хоёр дахь удаагаа газардахыг оролдоно гэж тус улсын Сансар судлалын агентлаг /JAXA/ мэдээлжээ.

Сансар судлалын агентлагийн инженерүүд “Hayabusa-2” төхөөрөмжийг Рюгү дээр өнгөрсөн хоёрдугаар сард анх газардуулж, дөрөвдүгээр сард бага гараг руу металл биет шидэх ажиллагаа явуулсны дүнд 10 метр өргөн хиймэл тогоо /хонхор/ үүсгэсэн юм.

Мэргэжилтнүүд одоо “Hayabusa-2” тогооны дотор эсвэл ойролцоо газардаж, чулууны сорьц цуглуулж чадах эсэхийг судалж байгаа аж. “Hayabusa-2” төхөөрөмжийн өнгөрсөн сард авсан тогооны ойролцоох хэсгийн гэрэл зургуудаас газардах боломжтой газрыг шинжилсэн байна.

“JAXA”-гийн инженерүүдийн мэдээлснээр, төхөөрөмж анх Рюгү дээр газардах үед камер болон бусад хэрэгслүүд нь бага зэрэг эвдэрсэн хэдий ч хэрэглэх боломжтой байгаа бөгөөд том чулуугүй хэсэгт ирэх долдугаар сарын 11-нд газардуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Японы баруун өмнөд нутагт байрладаг Танэгашима сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард хөөргөсөн “Hayabusa-2” төхөөрөмж Рюгү бага гарагт өнгөрсөн оны зургадугаар сард хүрсэн бөгөөд даалгавраа гүйцэтгэсний дараа 2020 оны эцсээр дэлхийд буцаж ирэхээр төлөвлөжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

Сэтгэгдэл бичих

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN