Шинэ мэдээ

Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:26   |   0Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:02   |   0"Армия-2019" чуулга уулзалтын үеэр 350 сая ам.долларын гэрээ байгуулна6 сар 28. 9:31   |   0Венесуэлийн компани АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ6 сар 27. 14:57   |   0МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 11:53   |   1Европчууд хэт халах үзэгдлийг даван туулахад бэлтгэж байна6 сар 27. 10:43   |   0Нефтийн үнэ 66 ам.доллароос давжээ6 сар 27. 10:30   |   2“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана6 сар 26. 12:00   |   02019 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудал хэлэлцэнэ6 сар 26. 10:52   |   0“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Мексикт байж магадгүйг анхааруулжээ6 сар 25. 15:25   |   0Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 14:08   |   0Ираны Гадаад хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна6 сар 25. 12:51   |   0Индонезын эрэгт хүчтэй газар хөдөлжээ6 сар 25. 10:28   |   0“Walmart” хулгайг илрүүлдэг хиймэл оюун ухаан ашиглаж байна6 сар 25. 10:23   |   0Форд шинэ загварын машинаа танилцууллаа6 сар 24. 11:51   |   2Истанбул хотын даргын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулжээ6 сар 24. 11:47   |   0Ким Жөн Ун АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авжээ6 сар 24. 10:35   |   0Трамп Иранд цохилт өгөхийг зөвшөөрсөн боловч дараа нь шийдвэрээ өөрчилжээ6 сар 22. 12:52   |   2Нефтийн үнэ өсжээ6 сар 22. 12:50   |   1Хонконгчууд дахин жагсаж байна6 сар 21. 14:37   |   0ӨАБНУ-д аж үйлдвэрийн шинэ хот байгуулахыг санал болгожээ6 сар 21. 14:07   |   0АНУ-ын тагнуулын дроныг устгажээ6 сар 21. 10:54   |   0Франц, Японы удирдагчид “Renault-Nissan” холбооны талаар хэлэлцэнэ6 сар 21. 10:54   |   0Японд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригложээ6 сар 20. 11:15   |   2Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ6 сар 20. 11:14   |   0ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 11:04   |   1ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ6 сар 19. 13:05   |   2М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 11:09   |   0Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 11:02   |   1Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 13:53   |   0

МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ

/6-р сарын 27/  -  11 цаг 53 минут

Жилдээ ганцхан тохиодог Монгол наадам ойртож буй энэ цагаар Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон хэрүүл дахин эхлэв. Ийм янзаараа бол энэ жилийн наадмаар бөхчүүд яаж хөгөө хөлдөө чирэх бол гэсэн болгоомжлол төрж байна. Допингийн шийтгэлтэй хэдэн бөхчүүд нь барилдах гэж дэвж шаваад бусад нь эсэргүүцэл илэрхийлээд зогсчихвол яана. Энэ удаагийн хэрүүлийн  сэдэл сэрэл нь эрх мэдэл, тамга тэмдэг гэхээсээ илүүтэй допинг болж хувирав.

Хэрэг явдлыг тодруулбал, Увс аймгийн харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Ховдын улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговийн улсын начин Э.Даш нарын  зургаан бөх баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Харин энэ шийтгэлийн хугацааны 70 орчим хувийг эдлээд буй Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нар буруугаа хүлээж уучлал хүсч МҮБХ-нд хүсэлт гаргаснаар Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд бүртгүүлж оноолтод нэрээ оруулаад байсан юм.

Харин  үүнийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба,улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх  нар үүнийг эсэргүүцснээс хэрүүл эхэлсэн гэж болно.

Шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байгаа бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн газар нь Монголын Үндсэний бөхийн холбоо.  Бүр тодорхой хэлбэл тус холбооны тэргүүн  дархан аварга Б.Бат-Эрдэнийн санаачлага, биечлэн оролцоотойгоор  шийтгэлийн хугацаа нь дуусаагүй бөхчүүдээ цагаатгасан хэрэг. Гэхдээ энэ нь шударга ёсонд, монгол бөхийн ёс жудагт үл нийцсэн шийдвэр учраас хэсэг бөхчүүд  дургүйцлээ илэрхийлээд байгаа юм.

Хэрэг явдлыг тодруулъя. Тус холбоо 15 тэргүүлэгчтэй.  Дархан аварга өөрийн зангараг нөлөөгөөрөө тэргүүлэгчдээ нэг бүрчлэн дуудаж дээрхи шийтгэлтэй бахчүүдийн барилдах эрхийг сэргээх шийдвэртээ гарын үсэг зурахыг шаардсан гэх мэдээлэл байгаа юм. Тэр байтугай МҮБХ-д улсын заан Б.Пүрэвсайханы гаргах  өргөдөл хүсэлтийн үг үсгийг нь зааж өгч бичүүлээд тэргүүлэгчдээр хүчээр дэмжүүлээд явсан нь  бүр сонирхолтой.  Ингэж 2018 оны гуравдугаар сараас хойш хэрүүл тэмцэл нь намжиж, залуу удирдлагуудын хүчин чармайлтаар нэр  хүнд нь  сэргэж эхлээд байсан МҮБХ-руугаа тэргүүн Б.Бат-Эрдэнэ аварга “тэрсэлдэж” дахин шороотой хутгах хэрэг байсан уу гэдэг анхаарал татахаас аргагүй.

Тус холбооны 15 тэргүүлэгчээс  8 нь гарын үсэг зурж, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав тэргүүтэй 7 бөх  татгалзжээ. Бөхчүүд эрэмбэ дараагаа мэддэг хүмүүс учраас дархан аваргынхаа “данагар” шийдвэрт тэгсхийгээд чимээгүй өнгөрчээ. Ингээд мэдээж хэрэг,  олонхийн саналаар шийтгэлтэй бөхчүүд хугацаанаасаа өмнө “өршөөл” үзжээ.

Болсон явдлын тухайд ийм. Гэхдээ энэ хоёр талтай. Нэг талаас алдаж онож яваа бөхчүүддээ хугацаанаас нь өмнө өршөөл үзүүлж, барилдах эрхийг сэргээж буй  нь сайн явдал мэт. Харин нөгөө талаасаа аюултай хэм хэмжээнд хүрээд байгаа допингийн хэрэглээг өөгшүүлж,  шударга ёсыг хөсөрдүүлсэн шийдвэр болов. Аль ч талаас нь харсан допингийн  хэрэглээг өөгшүүлсэн ийм шийдвэр Монгол бөхийн нэр хүндийг нэгмөсөн унагахаас хэтрэхгүй.

Гэхдээ МҮБХ ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь шүүхийн шийдвэр аж.  Учир нь яруу найрагч Ү.Хүрэлбаатар хуваагдчихаад байгаа  бөхийн хоёр холбооны өмнөөс шүүхэд хандаж  эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хассан нь хувь хүний эрхэнд халдсан явдал хэмээн гомдол гаргаж,  хариуцагчаар оролцжээ. Энэ дагуу  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч допингийн шинжилгээг хэрэгсэхгүй болгож, МҮБХ-ны шийдвэрийг цуцалсан  шийдвэр гаргасан байна. Шинжилгээнд бүдэрч эрхээ хасуулчихаад шүүхдээд явдаг тохиолдол үндэсний бөхөөс өөр спортод байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм.

Хэрэг явдал үүгээр дууссангүй,  МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Ц.Сайнбаяр нарт хаягласан шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тушаал гарсан  байсан ч хоёр залуу зааны хувьд МҮБХ-ны шийдвэртээ тууштай байж гарын үсэг зураагүй юм билээ.

Бөхчүүдийн сэргээш хэрэглэснийг зөвтгөж зөвшөөрч байгаа мэт ийм шийдвэр гаргасаныг тус холбооны 1000 гаруй  бөхчүүд таатай хүлээж аваагүй нь мэдээж. Эсэргүүцэх учир шалтгаан нь допинг хэрэглэсэн бөхчүүдэд гэхээсээ илүүтэй тэднийг дэмжиж ийм шийдвэр гаргасан МҮБХ-ны удирдлагуудад чиглэж байгаа юм. Тэд МҮБХ  өмнө гаргасан шийдвэртээ тууштай байж чадсангүй, байр сууринаасаа ухарлаа гэх гэм зэмийг холбоондоо хаяглаж байна. Энэ бол шударга ёсны алхам. 

Улсын аварга Ч.Санжаадамба “Би бөхчүүдийг эсэргүүцээгүй ээ. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэртэй л санал нийлэхгүй байна. Монгол бөх шударга байх ёстой, дэлхий нийтээрээ допингийн эсрэг тэмцэж байна” гэдгийг онцолсон. Тэрбээр үндэсний бөхөд допинг  ямар аюултай хэмжээнд хүрсэн талаар ”Допингийн хэрэглээ газар аваад байна. Өнөөдөр сумын заан цолтой бөх шинжилгээнд бүдэрч байгаа нь үүнийг илчилж байгаа хэрэг” гэжээ. 

Энэ бол маш ноцтой баримт. Бодит байдал ийм байхад МҮБХ энэ асуудалд хариуцлагатай хандахгүй бол даамжирч монгол бөх мөхөх хүртэл эрсдэлтэй гэсэн сануулга сэрэмжлүүлгийн утга учир энэ. 

МҮБХ гэхээр өдөр тутмын “гал тогоог нь барьж” байгаа дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав,  гүйцэтгэх захирал улсын заан Б.Сайнбаяр нарыг л гэж иргэд ихэнхдээ ойлгодог. Эдгээр залуу бөхчүүд  МҮБХ-ны шинэчлэл, өөрчлөлт, шударга ёс, эв нэгдлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа, бөхчүүдийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдсөн  хүмүүс гэдгийг ярьцгаах юм билээ.  Гэтэл идсэн нь ичээнд идээгүй нь ташууранд гэгч юм болж, тус холбооны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийн  дээрхи болчимгүй шийдвэрийн шүүмжлэл эсэргүүцэл Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар руу түрүүлж тусч байгаа нь анзаарагдана.

Тус холбооны тэргүүн болон зарим тэргүүлэгчдийн гаргасан шийдвэртээ тууштай бус байгаа,  шударга ёсыг  үнэгүйдүүлсэн дээрхи шийдвэр нь  Б.Сайнбаяр, Ц.Магалжав нарыг МҮБХ-ны удирдах бүрэлдэхүүнээс татгалзах нөхцөл байдалд хүргэж болзошгүй болоод байна. Залуу хүмүүс хэрүүл, шударга бус байдлаас залхаж байгаа байх. 

Ингэвэл МҮБХ гэдэг энэ байгууллагын  хэдэн хууччуул нь бууриа сахин үлдэж, энд шинэчлэл,  шударга ёсны салхи сэвэлзэхээ  болино гэсэн үг.  Бөхчүүдийн өнөөгийн хэрүүлийн сэдэв болоод байгаа допингийн хяналтыг ч гараасаа алдаж, спортын шударга байдлын хэмжүүр жинхэнэ утгаараа үнэ цэнээ алдах болно.

Г.Хантулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194Түвшин   • 6 сарын 27. 16 цаг 18 минут

Энэ зүгээр болно болохгүй гэдэг юм биш хүний амь нас үр удамтай холбоотой асуудал

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN