Шинэ мэдээ

Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ3 цаг 2 минутын өмнө   |   0Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 40 минутын өмнө   |   0Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 12:03   |   0“The Angry Birds Movie 2” БНХАУ-д нээлтээ хийжээ8 сар 17. 12:01   |   0Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ8 сар 16. 13:28   |   0Хламидиоз өвчний анхны вакциныг амжилттай туршжээ8 сар 16. 12:34   |   0Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ8 сар 16. 11:34   |   0Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна8 сар 16. 11:13   |   0Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 11:10   |   0НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын асуудлаар хуралдана8 сар 16. 10:16   |   0БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ8 сар 16. 10:14   |   0Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “5G” технологи нэвтрүүлнэ8 сар 15. 10:56   |   0"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно8 сар 15. 10:38   |   0Хималайн нуруунаас БНСУ-ын иргэдийн цогцос олджээ8 сар 14. 15:59   |   0Ираны нефть тээвэрлэгчийг 48 цагийн дотор суллана8 сар 14. 15:58   |   0“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ8 сар 14. 10:49   |   0БНАСАУ-ын хакерууд голдуу БНСУ-д кибер халдлага үйлддэг8 сар 14. 10:48   |   0Хонконгт нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлжээ8 сар 13. 13:39   |   0Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ8 сар 13. 13:38   |   0В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ8 сар 13. 13:24   |   0М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 12:58   |   2Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ8 сар 12. 11:50   |   0Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 11:37   |   0Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ8 сар 12. 10:22   |   0Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ8 сар 10. 12:13   |   0Нефтийн үнэ өсжээ8 сар 10. 12:05   |   1Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана8 сар 9. 13:49   |   1Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ8 сар 9. 13:44   |   3“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 11:30   |   0АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна8 сар 8. 10:35   |   2

Х.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо

/7-р сарын 24/  -  12 цаг 17 минут

“Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн дарга 

МТҮП-ын ажилтнууд 2019 оны 07-р сарын 22, 23-ны өдрүүдэд сануулах ажил хаялт зарлаад байсан. Тэгвэл ажил хаялт цаашид үргэлжлэх болсон талаар тус паркын үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Лхагвасүрэн тодруулга өглөө.

-Сануулах ажил хаялт зарласны зорилго юу вэ? Та бүхний санал шаардлага хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл байна уу?

- Нэгдүгээрт байгууллагын харьяаллыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт нь шилжүүл, хоёрдугаарт байгууллагын статусыг эргэж хар, гуравдугаарт мерит буюу шатлан дэвшүүлэх зарчмаар захирлын асуудлыг шийдвэрлэ гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтан, байгууллагаас бидэнд ямар ч хариу өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ яаран сандран Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилгоо хийж байгаа мэдээлэл авсан. Бид ямар ч буруу асуудал дэвшүүлээгүй. Хувийн эрх ашгийн төлөө дуугараагүй. Сүүлийн 6 жилд 5 захирал солигдлоо, статус нь 3 удаа шилжлээ. Ийм тогтворгүй байдал байгууллагын хөгжил, ажилчдын хөдөлмөрийн суурь нөхцөлийг хохироож байгаа учраас ажлаа мэддэг, хамт олондоо үнэлэгдсэн, гадаад дотооддоо ч танигдсан хүнээ томилоод үр дүнтэй ажилламаар байна гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас маш яаруу сандруу, хуулийн процетурыг нь гүйцэлдүүлэхгүй, эрх зүйн хувьд маргаантай тогтоол, шийдвэрүүдийг яаран гаргаад салбартаа огт танигдаагүй, цоо шинэ хүнийг томилж байна.

- Яагаад ийм яаруу сандруу томилгоо хийж байгаа учир шалтгааныг та бүхэн юу гэж харж байна

- Шинээр томилогдох гээд байгаа хүнд улс төрийн дэмжлэг үзүүлж буй албан тушаалтан нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэдэг мэдээллийг авсан. Яагаад ингэж яаран адган томилгоо хийлгэх гээд байгаа, ямар эрх ашиг байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Та нарын тавьж байгаа шаардлага энэ нь буруу гээд хэлэхгүй, хариу өгөхгүй хар эрчээрээ л албан тушаалын төлөө зүтгүүлээд байна. Бид асуудлыг том зургаар нь хараач, байгууллагын эрх ашиг талаас нь бодооч гэдэг шаардлага тавьж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 9 гишүүнээс 5 нь энэ асуудлыг ойлгож байгаа ямар нэг томилгоотой холбоотой асуудлыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй, зурахгүй, сайтар судлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн гэсэн. Гэтэл хурал хийгээгүй, олонхоороо шийдээгүй байхад яагаад тогтоол гарч байна? Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан салбар хүрээтэй нь зөвшилцөх ажиллагаа явагдаагүй зэрэг эрх зүйн хувьд сонирхол татсан асуудлууд ч байна. Энэ асуудлаар манайхан захиргааны хэргийн шүүхэд хандаад явах байх. Бид ийм хэсэг бүлэг хүмүүсийн улайрсан томилолтооор ирэх захирлыг дэмжихгүй, хүлээж авахгүй. Бид ерөөсөө хүний тухай асуудал хөндөөгүй суурь зарчмын асуудал хөндсөн. Манай байгууллагад гадаад дотоодод их дээд сургууль төгссөн дээд тал нь 26 жил  ажилласан удирдах ажлын туршлагатай энэ ажилд тэнцэх хэд хэдэн хүмүүс бий. Эхлээд үндэс сууриа бэхжүүлье, дүрэм журмаа шинэчилье, дараа нь хүний асуудлаа ярья л гэдэг шаардлага тавиад байгаа шүү дээ. Юу нь буруу юм бэ?

Цаашдаа яах вэ? Хэзээнээс байгууллага хэвийн ажиллаж эхлэх вэ?

-  Ажил хаялт 2019 оны 07-р сарын 24-нөөс хугацаагүй хэлбэрт шилжиж байна. Байдлыг ингэж хүндрүүлж байгаа хүмүүс нь улаан эрчээрээ хүн томилох гэж зүтгүүлээд байгаа дарга нар. Дарга нар маань салбарынхны дуу хоолойг сонсохгүй, дэвшүүлж байгаа асуудлыг нь судлахгүй, зүгээр л муйхарлаад байвал бид тэмцэхээс өөр яах билээ.

Төрийн байгууллагын ажилтнууд ингэж ажил хаях нь хуульд нийцэх үү? Байгууллага ажлаагүйгээс гарах хохирол, хариуцлагыг хэн хүлээх вэ?

Нэгдүгээрт ажил хаялт хуулийн хүрээнд буюу хөдөлмөрийн хуулийн 116, 119, 120-р зүйлийн холбогдох заалтуудын хүрээнд явагдаж байна. Хоёрдугаарт хуулиар хориглосон буюу улс орны батлан хамгаалах, цэрэг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагч манай байгууллагад байхгүй, гуравдугаарт төрийн жинхэнэ албан хаагчид биш учраас төрийн албаны хуулийг хэрэглэхгүй. Тэгэхээр ажил хаялт цаашид хуулийн хүрээнд хэдий хугацаанд ч үргэлжилж мэдэхээр болоод байна. Ийм нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүс нь бид биш. Бидний дэвшүүлсэн асуудал хөдөлмөрлөх суурь нөхцөлийг хөндөж байгаа учраас хариулт өгөх ёстой хүмүүс нь хариултаа өгөх ёстой. Та нар буруу зүйл яриад байна гэж хэн ч хэлэхгүй зүгээр л “боль, болохгүй” гэж мундагдаад, үндсэн асуудлыг огт хайхрахгүй томилгооны төлөө улайраад байгааг ойлгохгүй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд imedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 86878787

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.217.139.225зочин   • 8 сарын 5. 12 цаг 50 минут

Захиралыг дээрээс томилдогыг болиулах хэрэгтэй. Дотроосоо чадалтай хүнээсээ хамт олноор нь хэлэлцүүлж 2 хүн дэвшүүлэх хэрэгтэй. Цүнх баригчдыг болиулах хэрэгтэй. Энэ асуудал олон газар байгаа. Их сургуулиуд дээр ч байна. Ийм зүйл дээр хамт олноороо тэмцэх хэрэгтэй. Олон түмнийг ийм зүйлийн эсрэг уриалах хэрэгтэй

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN