Шинэ мэдээ

АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад БНСУ тусална2 сар 16. 12:27   |   0Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 12:16   |   0Цагаандаа гарсан луйварчин Ц.Энхтайван гэгч хүүхний хэрэг шүүхэд шилжээд байна2 сар 15. 13:44   |   1“Amazon” компани Нью-Йоркт төв байр барих төлөвлөгөөгөө цуцалжээ2 сар 15. 13:21   |   0Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг онгоцны үйлдвэрлэлийг зогсооно2 сар 15. 10:01   |   0Кристин Лагард: Хөгжил буурай орнууд зөвлөх үйлчилгээнээс татгалзах хэрэгтэй2 сар 15. 9:33   |   2Холбооны мөрдөх товчоо цуврал алуурчны зурсан зургуудыг нийтэлжээ2 сар 15. 9:30   |   1ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг цуцлах нөхцөлийг мэдэгдэв2 сар 14. 12:55   |   1БНХАУ-АНУ-ын худалдааны хэлэлцээний шинэ үе эхэллээ2 сар 14. 12:12   |   0Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоолоо2 сар 14. 10:01   |   0БНСУ-ын эмэгтэйчүүд спортоор идэвхтэй хичээллэдэг болжээ2 сар 14. 9:47   |   1Канадын нийслэл хотод их хэмжээний цас орж эхэлжээ2 сар 14. 9:44   |   0Жагсагчид Н.Мадурог огцрохыг шаардсаар байна2 сар 13. 12:13   |   0Терроризмтой тэмцэх ажлын хүрээнд Туркт олон хүнийг баривчилжээ2 сар 13. 11:36   |   2Гялгар уутны хэрэглээг хориглосон нь бизнесийн шинэ боломжийг бий болгоно2 сар 13. 9:43   |   0Их Британийн эдийн засгийн өсөлт суларчээ2 сар 12. 13:30   |   0Венесуэлийн эрх баригчид Х.Гуайдогийн хөрөнгийг шалгаж эхэлжээ2 сар 12. 11:18   |   0"Сэлэнгэ-2019" сургуулилт Монголын нутаг дэвсгэрт болно2 сар 12. 9:24   |   5Сенатч Клобушар 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийджээ2 сар 12. 9:24   |   0Их Британийн кино наадмаас "The Favourite" кино хамгийн олон шагнал хүртжээ2 сар 11. 13:35   |   1Сенатч Элизабет Уоррен Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө2 сар 11. 10:37   |   1Ким-Трампын хоёр дахь уулзалт Ханойд болно2 сар 11. 9:23   |   0Азтай байхыг ерөөж 30 метр урт сүши хийжээ2 сар 11. 9:15   |   1Ким Жөн Ун 20 гаруй орны удирдагчид сарны тооллын шинэ жилийн баярын мэнд хүргэжээ2 сар 11. 9:12   |   4Иран улс шинэ далавчит пуужин танилцуулав2 сар 4. 11:17   |   0Интернэт хэрэглэгчид амьдралынхаа 25 хувийг цахим орчинд өнгөрүүлдэг2 сар 4. 10:11   |   0Мадуро: Сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн2 сар 4. 9:57   |   1Н.Мадуро огцрох цаг нь болсон гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч хэлжээ2 сар 2. 11:36   |   2БНХАУ эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авч байна2 сар 2. 10:17   |   0Их Британийн автомашин үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ2 сар 1. 13:40   |   0
Сенатч Клобушар 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийджээ2 сар 12. 9:24

Миннесота муж улсын Сенатч Клобушар АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгджээ.

АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид Панмүнжомд уулзана1 сар 31. 11:07

АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид  ирэх сарын 4-нд Панмүнжом тосгонд уулзаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээлжээ.   Эх сурвалж уулзалт хэзээ хаана болох тухай мэдээлсэн хэдий ч БНАСАУ-ын талаас ямар хүн энэ уулзалтад оролцохыг дурдаагүй байна. Харин АНУ-ыг төлөөлж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стефен Бигун уг уулзалтад оролцох ажээ.   АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Вьетнамд хийх боломжтой гэсэн саналыг дэвшүүлсэн боловч БНАСАУ уг саналыг хүлээж аваагүй тухай БНСУ-ын дипломат эх сурвалжууд мэдээлж байсан билээ.   Харин Вьетнамын эрх баригчид уг дээд хэмжээний уулзалтыг Дананг эсвэл Ханой хотод зохион байгуулах боломжтой гэж мэдэгдээд, уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн юм

Африкийн холбоо Николас Мадурог дэмжиж байна1 сар 31. 11:06

Африкийн холбоо /АХ/ Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай тус байгууллагын дэд ерөнхийлөгч Томас Квези Квартей мэдэгдсэнийг Венесуэлийн Гадаад хэргийн яам “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.   Мэдээлэлд дурдсанаар, АХ-ны дэд ерөнхийлөгч Этиоп улсад суугаа Венесуэл улсын Элчин сайдтай уулзах үеэрээ “тус улсын ард түмэнтэй сэтгэл санаагаар хамт байгаа гэдгээ илэрхийлээд Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буйгаа" мэдэгджээ.   Африк тивийн 55 орныг нэгтгэдэг энэ байгууллагын төв байр Этиопын нийслэл Аддис-Абеба хотод байрладаг.   Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ

Аялах нь аз жаргалтай амьдралын салшгүй нэгэн хэсэг1 сар 30. 13:53

“Аялах нь аз жаргалтай амьдралын салшгүй нэгэн хэсэг” гэж БНХАУ-ын иргэдийн дийлэнх нь үзэж байгаа тухай тус улсын Аялал жуулчлалын академийн явуулсан судалгааны дүнд мэдээлэв.   Санал асуулгад оролцогчдын 80 орчим хувь нь гэр бүлийн аялал нь аз жаргал авчирдаг хэмээн боддог гэж хариулсан бол 96.5 хувь нь гэр бүлийнхэнтэйгээ аялаж явсан үеэ дурсан санах дуртай гэж хариулжээ.   Өнгөрсөн онд Хятад улсаар 5.54 тэрбум жуулчин аялсан нь өмнөх оныхтой харьцуулахад 11 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон ба энэ салбарын орлогын хэмжээ 5.13 их наяд юань буюу 762 тэрбум ам.долларт хүрсэн байна.   Үүний зэрэгцээ 2018 онд Хятадын 148 сая орчим иргэн гадаадын улс орнуудаар аялсан нь өмнөх оныхтой харьцуулахад 13.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.   Аялал жуулчлалын академийн тайланд тэмдэглэснээр, өдөрт дунджаар 20-50 ам.доллар зарцуулдаг хүмүүс нийт жуулчдын 29.9 хувийг эзэлж байсан бол 50-аас дээш ам.доллар зарцуулдаг хүмүүс 8.4 хувийг эзэлж байжээ

Ирантай холбоотой зэвсэгт бүлэглэлүүдэд АНУ хориг арга хэмжээ авчээ1 сар 25. 12:48

 Сирид төвтэй, Ираныг дэмждэг зэвсэгт хоёр бүлэглэлийн гишүүд болон Ираны агаарын тээврийн “Mahan Air” компанитай холбоотой хоёр компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан тухай АНУ-ын Сангийн яам пүрэв гарагт мэдээлэв.   Сирид төвтэй зэвсэгт хоёр бүлэглэлийн гишүүдийн дийлэнх нь Иранд суурьшсан Афганистан, Пакистаны дүрвэгч, цагаач иргэд бөгөөд тэд Ираны Хувьсгалт гвардад /IRGC/ элссэн байжээ.   Мөн Ираны агаарын тээврийн “Mahan Air” компанитай холбогдсон “Qeshm Fars Air” болон Арменид төвтэй “Flight Travel LLC” компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна

Д.Трамп Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буурсан шалтгааныг тайлбарлажээ1 сар 23. 9:34

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буурсан нь АНУ-тай өрнүүлсэн худалдааны дайны үр дүн юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг статусаа Хятад улс хадгалж үлджээ1 сар 22. 10:44

Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэмээх статусаа 2018 оны дүнд хадгалж үлдлээ гэж тус улсын Статистикийн газрын дарга Нин Зижэ даваа гарагт мэдэгджээ.   “2018 онд Хятадын ДНБ-ий нийт хэмжээ 90 их наяд юань давсан нь 2017 оныхоос 8 их наяд орчим юаниар өссөн үзүүлэлт юм. Хэрэв дундаж ханшаар тооцвол Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 13.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаарт орлоо” гэж Нин Зижэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.   Статистикийн мэдээллээс үзвэл, 2018 онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац 6.6 хувь байсан нь 1990 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон боловч тус улсын эрх баригчдын 6.5 орчим хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсантай ойролцоо үзүүлэлт аж

БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 10:10

Энэ сарын 18-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чольтой хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.   “Бид нэлээд ахиц дэвшилд хүрсэн” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ

“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалт Токио хотноо болж байна1 сар 18. 11:02

“Их 20”-ийн орнуудын Сангийн сайд болон Төв банкны тэргүүн нар Японы нийслэл Токио хотноо уулзаж, өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж байна.   Энэ онд Японд зохион байгуулах “Их 20”-ийн орнуудын төлөөлөгчдийн хэд хэдэн уулзалтын анхных нь энэ болж байгаа юм.   “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг энэ онд зохион байгуулах орны хувьд дэлхий дахины хамтын ажиллагаа, эдийн засгийн дэг журмын гол үнэ цэнийг баримтлан ажиллах үүрэг хүлээсэн” гэж Японы Сангийн сайд Таро Асо мэдэгджээ.   Японы төлөөлөгчид энэхүү чуулга уулзалтыг ашиглан АНУ-БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны маргааны үндсэн шалтгааныг хэлэлцэх хүсэлтэй байна

Саран дээр анх удаа соёолсон ургамал үхжээ1 сар 18. 9:30

Сарны ар талд газардсан Хятадын "Чанъэ-4" аппаратын бүхээгт соёолж ургасан хөвөнгийн үр үхсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв.   Тус агентлагийн мэдээлснээр, шим тэжээл бүхий битүү саванд явуулсан "Lunar Micro Ecosystem" биологийн туршилт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт эрдэмтэд тийм ч их найдвар тавиагүй аж. Соёолжийг үхүүлсэн хүчин зүйл нь Сарны шөнө гэж үзэж байна

Венесуэл цэргийн сургуулилт хийнэ1 сар 16. 12:16

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн мягмар гарагт Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчидтэй уулзаж, ирэх сарын 10-15-нд цэргийн томоохон сургуулилт явуулахаа мэдэгджээ.   “Бид өмнөх ажиллагаануудаас туршлага судалж, улс оронд аюул учруулж болзошгүй хувилбаруудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй” хэмээн Н.Мадуро хэлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хугацаандаа Венесуэлийн цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.   Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Николас Мадуро өнгөрсөн пүрэв гарагт албан тушаалдаа албан ёсоор орсон билээ

Лима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ1 сар 16. 11:25

Эрх баригчдын зүгээс ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа Лима хот дахь Венесуэлийн Элчин сайдын яам мэдэгджээ. Энэ тухай дипломат төлөөлөгчийн газар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.   Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро албан тушаалдаа албан ёсоор орсон өдөр буюу энэ сарын 10-нд Лима хот дахь Венесуэлийн Элчин сайдын яамны байранд халдлага болсон тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса өмнө нь мэдэгдсэн.   “Олон улсын конвенцийн хүрээнд зохих аюулгүй байдлын баталгаа олгох хүртэл Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улсын Элчин сайдын яам консулын үйлчилгээгээ түр зогсооно” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна

Цагаачдын шинэ цуваа хилийн дагуу хана барих шаардлагатайг баталж байна1 сар 16. 10:23

Цагаачдын шинэ цуваа Гондурасаас хөдөлсөн нь АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих шаардлагатайг баталж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэв.   “Гондурас улсын олон зуун иргэн бүхий шинэ цуваа манай улсын өмнөд хилийг чиглэн ирж байна” хэмээн Д.Трамп “Твиттер” хуудсандаа нийтлээд, энэ тухай Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Сенатч Чак Шумер нарт дамжуулахыг иргэддээ уриалсан байна.   “Дрон нисгэх нь тэднийг зогсооход ямар ч нэмэр болохгүй. Зөвхөн хана л тэднийг зогсоож, улс орноо аюулгүй хэвээр хадгалахад тусална” гэж тэрбээр нэмж бичжээ

Улс орны нэрийг өөрчлөх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж Македоны Ерөнхий сайд үзэж байна1 сар 14. 9:25

Македон улсын шинэ нэр нь улс орны эдийн засгийн байдалд эергээр нөлөөлнө гэж тус улсын Ерөнхий сайд Зоран Заев үзэж байна. Энэ тухайгаа тэрбээр бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.    “Улс орны нэрийг өөрчлөх нь Македоны эдийн засгийн байдалд эергээр нөлөөлнө

Нөхрөөсөө салсны дараа дэлхийн хамгийн баян эмэгтэй болж магадгүй байна1 сар 11. 10:32

Америкийн “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын гэргий Жефф Безос Маккензи нөхрөөсөө салсны дараа 69 тэрбум ам.долларын хөрөнгийг эзэмшин, дэлхийн хамгийн баян эмэгтэй болж магадгүй байгаа тухай  “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.   Тус агентлагийн мэдээлснээр, Жефф Безосын хөрөнгө 137 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бол “Forbes” сэтгүүлийн хувилбараар 150 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна. Амазоны үүсгэн байгуулагч болон тус компанийн төлөөлөгчид гэр бүлийн гишүүдийн санхүүгийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар хараахан тайлбар өгөөгүй байгаа гэнэ

АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтыг амжилттай болгоход БНАСАУ хүчин чармайлт тавина1 сар 11. 10:29

БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг үр дүнд хүргэхийн тулд хүчин чармайлт тавина гэж Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Хятадын дарга Си Жиньпинтэй Бээжин хотноо хэлэлцээ хийх үеэрээ мэдэгджээ.   “БНАСАУ Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулах бодлого баримтална. Бид мөн БНАСАУ болон АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг дэлхийн улс орнууд сайшаах үр дүнд хүргэхийн тулд хүчин чармайлт гаргахаар төлөвлөж байна” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжилсан байна.   Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад сонирхогч талууд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буйгаа БНАСАУ-ын удирдагч өмнө нь Си Жиньпинтэй уулзах үеэрээ илэрхийлсэн байна

“Шар хантаазатнууд”-ыг дэмжигчдийн тоо буурч байна1 сар 11. 10:05

“Шар хантаазатнууд”-ын хөдөлгөөнийг дэмжиж буй францчуудын тоо буурч, 60 хувьд хүрсэн тухай “Elabe” санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 8-9-нд явуулсан уг санал асуулгад 18-с дээш насны 1003 хүн оролцсон байна.   “Шар хантаазатнууд”-ын хөдөлгөөн эхэлснээс хойш 8 долоо хоногийн дараа анх удаа тус хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо буурчээ.   Санал асуулгад оролцогчдын 31 хувь нь “шар хантаазатнууд”-ын хөдөлгөөнийг сайшаагаагүй бол 15 хувь нь сөрөг хандлагатай, 16 хувь нь тус хөдөлгөөнд дайсагнасан хандлагатай байжээ

Цагаачдын бас нэг цуваа Мексикийн хил дээр удахгүй ирнэ гэдгийг мэдэгдэв1 сар 8. 11:21

Төв Америкийн орнуудын цагаачдын ээлжит цуваа АНУ-ын хил рүү очихын тулд нэгдүгээр сарын дундуур Мексикт нэвтрэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро мэдээлжээ.   “Нэгдүгээр сарын дундуур манай улсын нутаг дэвсгэрт нэвтрэхээр цагаачдын бас нэг цуваа бүрдэж байгаа тухай мэдээлэл авсан. Энэ хүмүүсийг аюулгүй, эмх журамтай нэвтрүүлэхэд шаардлагатай арга хэмжээг бид авна” гэж Мексикийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна

Канадын хоёр иргэнийг суллахыг хүсчээ1 сар 8. 11:20

Канадын парламентын гишүүдийн нэр хүндтэй төлөөлөл Хятадын хууль тогтоогчидтой Шанхай хотод хийхээр төлөвлөсөн уулзалтынхаа үеэр Хятад улсад баривчлагдан саатуулагдсан Канадын 2 иргэнийг суллах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Канадын Либераль намын сенатч Жозеф Дэй мэдэгдсэн байна.   “Канадын гүйцэтгэх эрх мэдэл баривчлагдсан иргэдийг даруй суллахыг хүссэн

Саудын Арабад анхны эмэгтэй онгоцны үйлчлэгчид ажиллана1 сар 8. 10:04

Саудын Арабад энэ сард “Flynas” агаарын тээврийн компанийн нисэх онгоцнуудад анхны эмэгтэй онгоцны үйлчлэгчид ажиллахаар болсон тухай “Saudi Gazette” сонин мэдээлжээ.   “Flynas” агаарын тээврийн компани хоёр жилийн хугацаанд Саудын Арабын 300 эрэгтэй болон эмэгтэй онгоцны үйлчлэгчдийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.   Тус компанийн мэдэгдсэнээр, эмэгтэй онгоцны үйлчлэгч нарын дүрэмт хувцас нь Саудын Арабын ёс заншил, уламжлалтай нийцэх ёстой гэнэ. Энэ ажилд орохыг хүссэн хүмүүс нь дунд боловсролтой, англи хэлний мэдлэгтэй олон улсын агаарын тээврийн зохих стандартад нийцсэн жин, өндөртэй байх ёстой аж

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
© 2015-2019 он. IMEDEE.MN